Иранчууд сансрын пуужин туршжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-04-22 16:19:05

ВАШИНГТОН. /Dailymail/.  Умард Солонгосын технологийг ашиглан бүтээсэн “Simorgh” сансрын пуужинг Иран туршлаа. Уг пуужинд цөмийн цэнэгт хошуу байрлуулах боломжтой ажээ

Иранчууд мягмар гарагт пуужингийн нууц баазаасаа уг туршилтыг явуулсан байна.

Дэлхийн тойрог замд ямар нэгэн хиймэл дагуул байрлуулаагүйгээс харвал туршилт амжилтгүй болсон байж магадгүй ажээ.

АНУ-ын Төрийн Департаментын төлөөлөгч Жон Кирби Иран пуужин харвасан эсэхийг тогтоох боломж байгаагүй гэдгийг дурдаад "мэдээж хэрэг бид аль болохоор сайтар ажиглалт хийхийг хичээнэ. Бидний яриад байгаа баллистик пуужин эсвэл баллистик пуужингийн технологиудын туршилт хэрвээ мөн байвал энэ нь харин ноцтой асуудал юм" гэж мэдэгдэв.

Уг пуужинг Умард Солонгосын технологиор хийсэн бөгөөд түүнд цөмийн цэнэгт хошуу байрлуулах боломжтой гэдэг нь түгшүүр төрүүлж байгаа юм.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ