Хятадаас гадна коронавирусний халдварын 780 тохиолдол бүртгэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2020-02-17 08:09:27

ТОКИО. /NHK/. Шинэ төрлийн коронавирусний халдвар даваа гарагийн өглөөний байдлаар эх газрын Хятадаас гадна 28 улс орон, нутаг дэвсгэрт бүртгэгдэж, нийт 780 тохиолдол илэрчээ.


Тэдгээрээс Японд хамгийн олон буюу 414 тохиолдол бүртгэгдсэний дунд Ёкохама хотын ойролцоо хөл хорионд орсон аяллын хөлөг онгоцон дээр байсан 355 хүн багтсан байна.


Мөн Сингапурт 75, Хонконгт 57, Тайландад 34, БНСУ-д 29, Малайзад 22, Тайваньд 20, ГерманВьетнамд 16,  Австрали, АНУ-д 15, Францад 12 тохиолдол тус тус бүртгэгджээ. 


Үүний зэрэгцээ Макаод 10, Их Британи, АНЭУ-д 9, Канадад 7, ЭнэтхэгФилиппинИталид 3, ОХУ, Испанид 2 тохиолдол бүртгэгдсэн бол Балба, Бельги,  Камбож, Финланд, Швед, Шри Ланка, Египетэд тус тус 1 тохиолдол бүртгэгдсэн байна. 


Мөн коронавирусээр үүсгэгддэг уушгины хатгалгааны улмаас Филиппин, Хонконг, Япон, Франц, Тайваньд тус тус 1 хүн нас баржээ.

Холбоотой мэдээ