Цэцэрлэгийн багш нар нэг өдрийн цалингаа хандивлалаа

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-03-03 11:27:45

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Улсын тэргүүний нэгдүгээр цэцэрлэгийн хамт олон аймгийн Онцгой комисст нэг өдрийн цалингаа хандавлалаа.


Монгол Улсад аюулт коронавирусний халдвар бүү орж ирээсэй, нэг ч монгол хүн, тэр дундаа хүүхэд битгий өвдөөсэй хэмээн аймгийн Онцгой комиссын үйл ажиллагааг дэмжиж Улсын тэргүүний нэгдүгээр цэцэрлэгийн хамт олон 1.313.518 төгрөг хандивлалаа.

Хандивын аянд тус цэцэрлэгийн нийт 41 багш, ажилчид нэгдэн нэг өдрийн цалингаа хандивлажээ.

Уг цэцэрлэг нь Говь-Алтай аймгийн ууган цэцэрлэг бөгөөд өдгөө 71 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Анх 1949 оны нэгдүгээр сард 25 хүүхэд нэг хүмүүжүүлэгчтэйгээр үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өдгөө 12 бүлэгт 470 хүүхдийг сурган хүмүүжүүлж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ