ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-03-11 12:06:37

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт 20 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Өнгөрсөн онд ХХҮГ-аас “Зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарлаж, хэд хэдэн томоохон ажил хийж хэрэгжүүлснээр ийнхүү эерэг үр дүн гарчээ.

Тухайлбал, ХБИ-ийн ажил руугаа ирж очих унааны зардлыг шийдэх, шинэ ажлын байрны болон хэрэгцээт мэдээллийг хүргэх масс мессеж үйлчилгээ, ажил олгогч, ажил хайгчдад зориулсан гар утасны апликэйшн, ажлын байранд дасан зохицох дадлагажуулах ажлууд, мөн хөдөлмөрийн сэтгэл зүйчийг ажиллуулж эхэлсэн юм. Хөдөлмөрийн сэтгэл зүйч ажиллаж эхэлсэн нь улсын хэмжээнд шинэлэг ажил болжээ.

Хөдөлмөрийн зах зээлийн судалгаанаас харахад 18-35 насны иргэдийн ажлын байр хомс, тэр хэрээр ажилгүйдэл их байгаа аж. Тиймээс 2020 оныг “Залуучуудын хөдөлмөрийг дэмжих жил” болгон зарлаж, энэ чиглэлээр дорвитой ажил өрнүүлэхээр төлөвлөж байна. 

Холбоотой мэдээ