ОУХМ О.Бямба-Эрдэнэ Ираны тамирчинд 4:1-ээр хожигджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-03-12 11:52:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Йорданы нийслэл Амман хотноо үргэлжилж буй Ази, Номхон далайн орнуудын олимпын эрх олгох боксын тэмцээний /2020.03.11/ эрэгтэйчүүдийн 75 кг-д ОУХМ О.Бямба-Эрдэнэ /2020.03.11/ Ираны боксчин М.Сеидшахинд 4:1-ээр /28:29, 28:29, 28:29, 28-29, 29:28/ хожигджээ.


Ийнхүү Монголын боксчдоос “Токио-2020” Олимпын наадамд оролцох 2 дахь эрхийн төлөө хүч үзсэн О.Бямба-Эрдэнэ ялагдсан байна. Манай эмэгтэй боксчдоос ОУХМ Т.Болортуул /57 кг/, М.Намуун /60 кг/, У.Шинэцэцэг /69 кг/, М.Мягмаржаргал /75 кг/ нар энэ удаагийн тэмцээний шилдэг 8-д багтсан бөгөөд олимпын эрх авах боломж тун ойрхон байсан юм.  


Ташрамд дуулгахад, Тус тэмцээн хүч үзсэн боксчдоос хөнгөн жинд эхний 6, дунд жинд эхний 5, хүнд жинд эхний 4 байрт шалгарсан тамирчдад Олимпын рингэд тулалдах эрх олгоно. Харин Амманд азгүйтсэн боксчид олимпын наадамд хүч сорих үлдсэн эрхийн төлөө тавдугаар сард Парис хотноо тулалдах юм байна.

Холбоотой мэдээ