Архи согтууруулах ундаа худалдаалдаг цэгүүдийг камерын хяналтад авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-03-12 13:40:35

Өмнөговь /МОНЦАМЭ/ Архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг цэгүүдийг камерын хяналтад авчээ.

Гамшгаас хамгаалах тухай хууль, Улсын онцгой комиссын шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор “Аймгийн хэмжээнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглох тухай” аймгийн Засаг даргын захирамж гарч, согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдэд хүргэгдээд байна.


Тус аймгийн төв Даланзадгад суманд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй болон хууль бусаар согтууруулах ундаа зарж борлуулдаг 108 цэгийн судалгааг гаргаж, теле камерын 24 цагийн хяналтад авч ажиллаж байна гэж Өмнөговь аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ. 


Согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсэн аж ахуйн нэгж болон, хууль бусаар гар дээрээс согтууруулах ундаа зарж борлуулсан иргэдийн талаарх мэдээлийг 89025494, 89825282 дугаарын утсанд иргэдэээс төлбөртэй авч байгаа аж. Мөн мэдээлэгчийн нууцлалыг хадгална гэлээ.

Холбоотой мэдээ