Хөгшид, хүүхдүүдийнхээ дархлааг дэмжжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-03-13 20:19:33

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн Хушаат сумын “Даагат 1-р баг, Мөнх толгой 2-р баг, ЭМТ, Эргэлтийн эмийн сан хамтран нийгмийн хариуцлагынхаа хүрээнд иргэдийг витаминжуулах ажлыг зохион байгуулсан байна.

Эл ажлын хүрээнд "Даагат багийн хөгжил сан", "Мөнх толгой багийн хөгжил сан"-гийн санхүүжилтээр 70-аас дээш өндөр настантай 46 өрх, 0-5 насны хүүхэдтэй 128 өрхөд хүрч үйлчилжээ. Дархлаа дэмжих витаминжуулалтын ажлаа "Хамтдаа ханиад томуунаас сэргийлье" уриатайгаар явуулсан бөгөөд үүнд зориулагдсан витаминыг сумын ЭМТ-ийн эмийн сангаас бөөний худалдааны үнээр нийлүүлсэн байна.

 

Холбоотой мэдээ