Ажиглалтын хугацаа дуусч хяналтаас гарсан иргэд гэртээ харьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-03-13 19:31:26

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн ОБГ-ын дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын орлогч дарга Г.Баатар 03 дугаар сарын 13-ны өдрийн 12:00 цагийн талаарх нөхцөл байдлын мэдээлэл өглөө.

Сэлэнгэ аймагт түр тусгаарлагдан ажиглалтад 85 иргэн байна. Өчигдөр буюу 3 дугаар сарын 12-ны өдөр 12 хүн ажиглалтын хугацаа дуусч хяналтаас гарсан байгаа. Өнөөдөр хяналтын хугацаа дууссан дөрвөн иргэн гарна. Эдгээр хүмүүсийг тусгай зөвшөөрлийн дагуу орон нутаг руу нь буцаах ажлыг аймгийн Онцгой комиссоос зохион байгуулна.

Өнөөдрийн байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын 1-р тасагт ес, халдвартын 2-р тасагт гурав, Алтанбулаг чөлөөт бүсийн ажиглалтын Б байранд 18, Сүхбаатар сумын Хүлэг зочид буудлын ажиглалтын байранд дөрөв, Алтанбулаг сумын Нийгмийн даатгалын ажиглалтын байранд 16, Сүхбаатар сумын Ахмадын сувилалын ажиглалтын байранд 23, Төмөр замын ажиглалтын байранд 12 иргэн байна. Эдгээр иргэдэд ямар нэгэн зовиур илрээгүй. 3 дугаар сарын 12-ны өдөр 12 хүний давтан сорьцыг Улаанбаатар хотын Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Томуугийн лабораторид хүргүүлсэн.

Нийт ард иргэддээ улс, аймгийн Онцгой комиссын шийдвэрийг хэрэгжүүлж, онцын шаардлагагүй бол гадуур явахгүй, байгаа орчин ахуйдаа ариун цэврийг сайтар сахиж, өндөр хариуцлагатай байхыг анхааруулж байна. Улс, аймгийн Онцгой комиссоос гарч байгаа шийдвэр бүр улс үндэстэн, ард иргэд та бүхний төлөө юм шүү.
Хамтдаа хэрэгжүүлж, хамтдаа даган биелүүлж, энэ хүнд цаг үеийг даван туулцгаая.


 

 

Холбоотой мэдээ