БНСУ-ын эхний нислэгт багтсан иргэдийг суудлаа баталгаажуулахыг сануулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2020-03-14 12:51:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу БНСУ-аас иргэдээ авчрах эхний нислэгийг энэ сарын 15-ны 07.45 цагт Улаанбаатар-Сөүл чиглэлд хийнэ.


Иймд тус нислэгээр ирэхээр бүртгүүлсэн иргэд өнөөдрийн буюу 2020 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 14:00 цагаас өмнө Монгол Улсад ирээд тусгаарлагдах байр, хоолны зардлаа Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд хийж, суудлаа баталгаажуулахыг санууллаа.


Төлбөр хийгээгүй тохиолдолд бүртгэлээс хасаж, төлбөрөө төлсөн дараагийн иргэнийг онгоцонд суулгах аж.

Холбоотой мэдээ