Их аварга Хакүхо 8 даваатай башёг ганцаараа тэргүүлж байна

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2020-03-15 18:25:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы Осака хотноо болж буй мэргэжлийн сумогийн Хаврын тэмцээний Макүүчи зиндааны 8 дахь өдрийн барилдаанд Их аварга Хакүхо М.Даваажаргал, Абиг /Магаэшира-4/ тоттари мэхээр хаяж, 8 даваатай башёг ганцаараа тэргүүлсээр байна.


Сумогийн ордондоо үзэгчгүй явагдаж байгаа Хару башёгийн 8 дахь өдрийн байдлаар Их аварга Хакүхо М.Даваажаргалын араас Аойяма /М-13/, Таканошо /М-9/ нар 7 даваатай нэхэж байна. Харин энэ өдөр 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд, Митакэүмиг  /М-3/ ошидаши мэхээр давснаар тэд адил 6 даваа, 2 унаатай болов.  


Энэ башёгийн ганц Озэки Такакейшо, Комүсүби Хокүтофүжиг ошидаши мэхээр давж 5 дахь даваагаа авсан бол Хокүтофүжи 6 унаатай байна.  Сэкиваке Асанояма энэ өдөр Ютакаяамад /М-6/ сукуинаге мэхээр ойчиж 2 унаа, 6 даваатай боллоо. Сэкиваке Шодай энэ өдөр Рюүдэнг /М-5/ ёрикири мэхээр давж, тэд даваа, унаа адилхан 4 болов.


Энэ өдрийн барилдаанд Их аваргуудаас бусад монгол сумочид учраа бөхчүүддээ уналаа. Тодруулбал, Кирибаяама Б.Лхагвасүрэн /М-8/,Кагаяакид /М-6/ ёрикири мэхээр унаж 4 даваа, 4 унаатай болов. Харин /М-7/ Тамаваши Б.Мөнх-Оргил /2-5/,  Точиношинд /М-9/, /М-16/ Азүмарюү С.Тодбилэг /4-3/, Икиод нар тус тус ойчлоо.


Энэ башёгийн 3 дугаар эгнээнд 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд болон Сэкиваки Асанояама, Магаэшира-3 Митакэүми тэргүүтэй 6 бөх бичигдэж байна.

Холбоотой мэдээ