“Юнител” групп 100 сая төгрөг хандивлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2020-03-16 12:00:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үүрэн холбооны “Юнител” групп нийгмийн хариуцлагынхаа хүрээнд шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд туслаж, Улсын онцгой комисст өнөөдөр 50 сая төгрөг бэлнээр хандивлажээ.

 Мөн 500 хүн онлайнаар хурал хийх боломжтой хурлын системийн жилийн эрх, хуралд шаардлагатай 50 ширхэг веб камер, Онцгой комиссын Улаанбаатар, орон нутгийн постуудад 50 ширхэг гэр интернэтийг бүтэн жилийн эрхтэй, 450 ширхэг 12 GB дата бүхий 8000 төгрөгийн цэнэглэгч карт буюу нийт 100 сая төгрөгийн хандив өгснийг ОБЕГ-аас мэдээллээ.  


Холбоотой мэдээ