А.В.Гордеевыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2020-03-17 10:33:05
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар, ОХУ-ын Холбооны хурлын Төрийн думын орлогч дарга А.В.Гордеевыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор өчигдөр шагнажээ.


Москва дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд А.В.Гордеевыг Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа хүлээн авч уулзаад, шагналыг гардуулсан байна. 


Шагнал гардуулсны дараа Элчин сайд Д.Даваа ноён А.В.Гордеевыг хүлээн авч уулзсан бөгөөд талууд сүүлийн хоёр жилийн хугацаанд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгааг тэмдэглэв.

Холбоотой мэдээ