Олон удаа ашиглах боломжтой амны хаалтын материал бүтээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-03-17 14:10:41

СӨҮЛ. /TASS/. БНСУ-ын эрдэмтэд угааж, халдваргүйжүүлэх боломжтой, эмнэлгийн амны хаалтын нэхмэл бус шүүлтүүр материал бүтээсэн тухай тус улсын Шинжлэх ухаан, технологийн хүрээлэнгийн хэвлэлийн алба мэдээлжээ.


Туршилтын явцад 20 гаруй удаагийн угаалтад, мөн этилийн спиртэд гурван цагийн турш дүрэхэд материалын шүүлтүүрийн чанар нь алдагдаагүй байна. Энэ нь уг материалыг олон удаа ашиглах боломжтой, эмнэлгийн амны хаалт үйлдвэрлэхэд ашиглаж болно гэдгийг харуулж байгаа аж. Зохион бүтээгчдийн нь ярьснаар, нэг амны хаалтыг доод тал нь нэг сарын турш хэрэглэж болно.


Коронавирусний халдвар БНСУ-д хурдацтай тархаж, улмаар амны хаалтын хомсдол үүссэн юм. Тодорхой өдрүүдэд долоо хоногт хоёр ширхэг амны хаалт худалдаж авах журам тус улсын иргэдийн дунд нэвтрүүлсэн боловч амны хаалт дутагдсан хэвээр байгаа аж.


Холбоотой мэдээ