Сургууль, цэцэрлэгийн сургалт хэзээ эхлэхийг УОК шийдвэрлэнэ

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2020-03-18 13:50:12
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сургууль, цэцэрлэгийн сургалтыг зогсоосон хугацааг сунгах эсэх асуудлаар боловсруулсан саналаа баасан гарагт УОК-ын хуралдаанд танилцуулна хэмээн БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдэгдлээ.


Тэрээр өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө, "Сургууль цэцэрлэгийн сургалтыг зогсоосон шийдвэр энэ сарын 30-нд дуусна. Тиймээс үүнээс долоо хоногийн өмнө сунгах эсэх асуудлыг шийдвэрлэж иргэдэд мэдээлэхээр төлөвлөсөн. УОК-ын шийдвэр гарсны дараа эргэж мэдээлнэ" хэмээв.


Дэлхий даяар тархаад буй шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор сургууль, цэцэрлэгийн сургалтыг зогсоосон шийдвэрээ сунгах эсэх асуудлаар санал боловсруулах чиглэлийг УОК-оос БСШУСЯ-нд өгчээ. ЭМЯ-наас өгсөн халдварт өвчний нөхцөл байдлын мэдээг харгалзан санал боловсруулаад баасан гарагийн УОК-ын хуралдаанаар хэлэлцүүлэх юм байна.


Төгсөх ангийн сурагчдыг ЭЕШ-д бэлтгэх зорилгоор теле хичээлийг нь "CD"-нд хэвлэж тараах шийдвэр БСШУСЯ-наас гаргажээ. 

Холбоотой мэдээ