АНУ-ын иргэн Хятадад тагнуулын хэргээр баривчлагджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2015-09-23 23:11:04

БЭЭЖИН. /NHK/. Хятад улсын аюулаас хамгаалах хүчнийхэн Америк иргэн эмэгтэйг тагнуулын хэргээр баривчилснаа АНУ-БНХАУ дээд хэмжээний уулзалт хийхээс хэдхэн өдрийн өмнө мэдэгдлээ.

Сэнди Пан-Гиллис нь АНУ-ын Техас муж улсын Хьюстон хотын бизнес эрхлэгчдийн хамт БНХАУ-д очжээ.

Энэ эмэгтэйг зургаан сарын өмнө Гуандун мужаас Макао руу явах гэж байхад нь БНХАУ-ын аюулаас хамгаалах хүчнийхэн саатуулсан байна. Түүнийг энэ сард албан ёсоор баривчилжээ.

БНХАУ-ын дарга Си Зиньпин өчигдөр АНУ-д очсон юм. Тэрбээр нөгөөдөр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай дээд хэмжээний уулзалт хийнэ.

Хятад улсын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Хун Лейн мэдэгдсэнээр, АНУ-ын иргэн Пан-Гиллис нь үндэсний аюулгүй байдалд аюул заналхийлсэн үйл ажиллагаанд оролцсон бололтой.

Г.Доржханд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд