Токиогийн олимпын товыг өөрчлөх шийдвэр албан ёсоор гараагүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-03-24 18:17:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио-2020” зуны олимпын наадам 2020 оны долдугаар сарын 24-нд эхлэх товыг Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ноос өнөөдрийн байдлаар албан ёсоор өөрчлөөгүй байна.

Өнөөдөр ОУОХ-ны гишүүн, Канадын хуульч, Дэлхийн допингийн эсрэг агентлагийн тэргүүн асан Дик Паунд “Ю-Эс түдэй” сонинд “Токио-2020 олимпын наадам хойшлогдох болсон” хэмээн мэдээлсэн нь нийгэмд ташаа мэдээ түгэхэд нөлөөллөө. Ялангуяа манай улсын олон сонин, сайтаар олимп жилийн дараа болно гэх мэтээр ташаа мэдээлэл түгээж олон түмнийг төөрөгдүүлж байна.

Дэлхийн улс орнуудад “COVID-19 халдвар эрчимтэй тархаж байгаагаас үүдэн “Олимпын наадам” хойшлогдож болзошгүй боловч албан ёсны шийдвэрийг зөвхөн ОУОХ гаргах юм

“Токио-2020” олимпын наадмын гэрээг 2013 онд зохион байгуулагч тал ОУОХ-той байгуулсан. ОУОХ-ноос олимп зохион байгуулах улсад дайн болон иргэний үймээн самуун гарах зэрэг таван заалтыг үндэслэн ОУОХ гэрээг дангаараа цуцлах эрхтэй. Харин зохион байгуулагч орны хувьд олимп болох товыг 2020 ондоо багтаан өөрчлөх эрхтэй. 

Холбоотой мэдээ