Сичуань муж бүх нийтийн хөл хориог цуцлав

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2020-03-25 16:25:21

Бээжин /МОНЦАМЭ/. Хятадын Сичуань мужийн Засгийн газар коронавирусний халдварын тархалтыг хяналтдаа оруулсан тул бүх нийтийн хөл хориог энэ сарын 25-ны өдрөөс эхлэн цуцаллаа.

          Сүүлийн олон өдрийн турш тус мужид нэг өдөрт дээд тал нь хоёроос ихгүй шинэ тохиолдол бүртгэгдэж байсан юм.

          Улмаар тоглоомын газрууд, интернэт кафе, маажаан тоглоомын газрууд хэвийн ажиллах боломжтой болжээ.

          Мөн Ухань хот, Хубэй мужаас ирж буй иргэдийг тусгаарлах гэх мэтээр хатуу арга хэмжээ авч байснаа цуцалсан байна.

         Түүнчлэн тус муж халдварын тархалттай тэмцэхэд зориулах барааг тусгай “шугам”-аар саадгүй нэвтрүүлэх журам гаргажээ.

Улмаар халдвараас сэргийлэх бараа материал, эмч ажилтан, өвчтөний машин зэргийг дараалал харгалзахгүй, саадгүй, зогсолтгүй нэвтрүүлэх боломжтой болж байгаа юм. Энэхүү давуу эрхийг тус мужид буцаж ирж буй тариаланчдын автомашинд мөн олгох юм байна.

Холбоотой мэдээ