Газрын нэгдмэл сангийн цахим системийг орон даяар нэвтрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-03-25 16:23:21
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийг хэрэглээнд нэвтрүүлэх тухай тогтоолыг батлав. Ингэснээр, Газрын нэгдмэл сангийн цахим системийг орон даяар нэвтрэх юм.


Тус цахим системийг үндсэн 14 серверт өгөгдлийн сангийн зохион байгуулалтыг хийж, техникийн болон хөгжүүлэлт, туршилтын ажлыг хийсэн бөгөөд төрийн байгууллагууд эрх, үүргийн дагуу хэрэглээнд нэвтрүүлэхэд бэлэн болжээ. Энэхүү систем нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөний цахим систем, үнэлгээ, татвар, төлбөрийн, газрын кадастрын мэдээллийн систем, газрын мониторингийн сүлжээ зэргийг багтаажээ.



Төрийн байгууллагууд уг системийг ашигласнаар, мэдээллийн ил тод байдал хангагдаж, иргэд олон нийт газрын бодлого төлөвлөлтийн явцын мэдээллийг цаг тухайд нь авч, хэрэгжилтэд хяналт тавьж, хүнд суртал, чирэгдэл буурах юм. Газар өмчлөх эзэмших, ашиглах, эрхийн баталгаа, хамгаалалт сайжирч, газрын зөрчил маргаан гарахгүй байх боломж бүрдэх ач холбогдолтой.


Уг системийг байнга сайжруулж, хөгжүүлэх цаашид удирдаж явуулахад жилд 200 гаруй сая төгрөгийн төсөв шаардагдах аж.

Холбоотой мэдээ