Улаанбаатарт 2-4 хэм хүйтэн байна

Монголын мэдээ | Лавлагаа
munkhbaatar@montsame.gov.mn
2020-03-26 06:48:29
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхи шуургатай, хүйтэн байна.


2020 оны 03 дугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл:

Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 10-15 хэм, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 хэм хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 2-4 хэм хүйтэн байна.

Холбоотой мэдээ