Банк хоорондын гүйлгээний шимтгэлийг 20 хувиар буурууллаа

Монголын мэдээ | Эдийн Засаг
nandintsetseg@montsame.gov.mn
2020-03-31 17:18:36
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд банк хоорондын бага дүнтэй гүйлгээний шимтгэлийг 20 хувиар бууруулахаар боллоо.


Монголбанкны энэхүү санаачилгыг Ариг, Богд, Голомт, Капитрон, Кредит, Хаан, Хас, Төрийн банк, Тээвэр хөгжлийн банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Худалдаа хөгжлийн банк, Чингис хаан банк тус тус хэрэгжүүлэхээр ажиллаж байна.


Иргэдийг эрүүл мэндээ хамгаалж, банкны салбар, тооцооны төвөөр үйлчлүүлэхээс татгалзан, төлбөр тооцоо хийхдээ интернэт банк, мобайл банкны үйлчилгээ ашиглахыг уриалж байна.

Холбоотой мэдээ