Хонконгийн олон нийтийн газрыг хаах хугацааг сунгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-04-08 12:38:24

ХОНКОНГ /СЯНГАН/. /TASS/. Хонконгийн эрх баригчид коронавирусний халдварын тархалттай тэмцэх зорилгоор тус хотын олон нийтийн болон үзвэр үйлчилгээний газруудыг хаах хугацааг дөрөвдүгээр сарын 23 хүртэл сунгажээ.


Энэ хугацаанд кино театрууд, баар, шөнийн цэнгээний болон видео тоглоомын газрууд, мөн спорт заал, караоке ажиллахгүй. Үйл ажиллагааг нь түр хаах газруудын жагсаалтад гоо сайхны салон, саун, спа-төвүүдийг нэмсэн байна. Мөн ирэх хоёр долоо хоногийн хугацаанд дөрвөөс дээш хүн цугларахыг хориглосон шийдвэр хэвээр үйлчлэх аж. Хонконгийн эрх баригчид гадаадын иргэдийг хилээрээ нэвтрэхийг хориглосон шийдвэрээ мягмар гарагт сунгасан юм.


Хамгийн сүүлийн мэдээллээр, Хонконгт коронавирусний халдвар авсан хүний тоо 936-д хүрч, дөрвөн хүн нас баржээ.

Холбоотой мэдээ