Иранд халдвар авсан эмэгтэй эрүүл хүүхэд төрүүлжээ

Дэлхийд | Сонин хачин
khulan@montsame.gov.mn
2020-04-08 12:45:26

ТЕХРАН. /IRNA/. “Ираны Занжан мужид коронавирусээр халдварласан эмэгтэй мягмар гарагт эрүүл охин төрүүлсэн” гэж тус мужийн эрүүл мэндийн асуудал хариуцсан төлөөлөгч Али-Реза Армани-Киан мэдээлжээ.


“Охиноос коронавирусний шинжилгээ авахад “сөрөг” буюу халдваргүй гарсан. Эх, охин хоёрын биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд тэднийг эмнэлгийн хяналтад оруулсан” гэж тэрбээр “IRNA” агентлагт мэдээлсэн байна.


Ираны Эрүүл мэндийн яамны Олон нийттэй харилцах албаны дарга Киануш Жаханпурын мягмар гарагт мэдээлснээр, тус улсад коронавирусний халдвар авсан хүний тоо 62589-т хүрснээс 20239 нь эдгэрч, 3872 хүн нас баржээ. 

Холбоотой мэдээ