Дотор орчны ариутгалыг энэ сарын 30 хүртэл хийж гүйцэтгэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-04-09 10:46:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн байгууллагуудад дотор орчны ариутгалыг мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй 16 компани мананцар үүсгэгч автомат төхөөрөмжөөр үнэ төлбөргүй хийж гүйцэтгэж байна.


Энэ сарын 3-8-нд худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээ, ахуйн үйлчилгээний газрууд, авто угаалга, авто засварын газар, Өрхийн эрүүл мэндийн төв, Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод зэрэг нийт 2342 аж ахуйн нэгжид  халдваргүйтгэл хийгээд байгаа аж.



Дотор орчны ариутгалыг дөрөвдүгээр сарын 30-ныг дуустал нийт 13220 аж ахуйн нэгжид хийх юм байна.






Холбоотой мэдээ