“Amazon” коронавирусний шинжилгээ хийх лаборатори байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-04-10 15:29:56

МОСКВА. /TASS/. Цахим худалдаа эрхлэгч “Amazon” компани ажилтнуудаа халдвараас хамгаалах зорилгоор коронавирусний шинжилгээ хийх лаборатори байгуулж эхэлжээ.


“Бид лабораторидоо зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмжийг угсарч эхэлсэн бөгөөд удахгүй манай компанийн тэргүүн эгнээнд ажилладаг ажилтнуудад коронавирусний шинжилгээ хийж эхэлнэ хэмээн найдаж байна”  гэж “Amazon”-ы албан ёсны блогт нийтлэгдсэн мэдээлэлд дурдсан байна.


Тус компани өвчний шинж тэмдэг илрээгүй ажилтнууддаа тогтмол шинжилгээ хийхээр төлөвлөж байгаа ажээ. “Amazon”-ы лабораторийн зураг төслийг гаргахад тус компанийн эрдэм шинжилгээний ажилтнууд, төслийн багийн удирдагчдаас эхлээд худалдан авах ажиллагааны мэргэжилтэн, программ хангамжийн инженер гээд олон мэргэжилтэн оролцжээ.  Лаборатори нь хэдийд ашиглалтад орох талаар  тус компани тодорхой мэдээлэл өгөөгүй байна. 

Холбоотой мэдээ