Амралтын өдрүүдэд Чойбалсан хотод ариутгал хийнэ

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2020-04-10 21:15:09

Дорнод /МОНЦАМЭ/. Энэ амралтын өдрүүдэд Дорнод аймгийн төв дэх нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд ариутгал халдваргүйтгэл хийнэ.

Хүмүүсийн хөдөлгөөн эхлэхээс өмнө өглөө эрт 05.30-08.30 цагийн хооронд хийх учир иргэдийг гадуур гарч, зорчихгүй байхыг анхаарууллаа. Түүнчлэн ААНБ, худалдаа үйлчилгээний цэг салбарууд, хоол үйлдвэрлэл, зах худалдааны төв, иргэдийг ажиллаж амьдарч байгаа орчиндоо цэвэрлэгээ, ариутгал халдваргүйтгэл хийж хамтран ажиллахыг Хэрлэн сумын ЗДТГ-аас уриалж байна.

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Хэрлэн гол дагуу их цэвэрлэгээ хийсэн. Энэхүү цэвэрлэгээгээр ногоон бүсээс 12 машин буюу 80 тн хог гарчээ.   

Холбоотой мэдээ