Танкийн саад дагуух хур хогийг цэвэрлэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-04-12 18:38:14

Дорнод /МОНЦАМЭ/. Аймгийн төвөөс Дашбалбар, Чойбалсан, Гурванзагал сум руу гарах зам, танкийн саад дагуух хур хогийг цэвэрлэв.

Дээрх цэгүүдэд сүүлийн гурван жилийн турш их цэвэрлэгээ хийж байгаа юм. Өнгөрсөн жил “МАК” ХХК машин техникийн туслалцаа үзүүлж байсан бол энэ жил “Найнги” ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ковш трактор, шатахууны зардлыг гарган дэмжлэг үзүүлж байна. Сумдаас орж ирж байгаа тэвштэй тээврийн хэрэгслүүд өвлийн цагт жин дарах зорилгоор хог ачиж ирээд аймгийн захад, танкийн саад дагуулан хаядаг нь ийнхүү хур хог үүсгэдэг гэж Баянтүмэн сумын дөрөвдүгээр багийн Засаг дарга С.Эрдэнэбаяр ярив.

Иргэдийн энэ мэтчилэн ухамсаргүй байдлаас үүдэж, өртөг зардал гарган цэвэрлэсэн газрууд малын сэг зэм, ахуйн хог, машин засварын газруудын хог хаягдлаар дүүрдэг аж.  

Холбоотой мэдээ