Настай иргэдийг оны эцэс хүртэл хөл хорионд байх ёстой гэж үзэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-04-13 11:49:50

МОСКВА. /rfi/. Коронавирусний вакциныг гарган авах аргыг олох хүртэл настай иргэд өөрийгөө тусгаарлах дэглэмийг дор хаяж оны эцэс хүртэл мөрдөх хэрэгтэй гэж Европын комиссын дарга Урсула фон дер Ляйен мэдэгджээ. 

"Вакцин гарган авах хүртэл настай иргэдийн харилцаа холбоог дээд зэргээр хязгаарлах хэрэгтэй. Хэцүү байна гэдгийг мэдэж байгаа хэдий ч энэ бол үхэл, амьдралын асуудал учир бид тэсвэр тэвчээртэй хандаж, сахилга баттай байх хэрэгтэй” гэж тэрбээр мэдэгдсэн байна. 


Түүнчлэн оны эцэс гэхэд вакцин гарган авна гэж найдаж байгаагаа тэрбээр мэдэгджээ. Цаашид ямар насны хүмүүсийн хөдөлгөөнийг хязгаарлах ёстой талаар өдгөө 61 настай Урсула фон дер Ляйен дурдаагүй байна. 


Европын орнуудад лхагва гаргийн байдлаар коронавирусээр халдварласан хүний тоо 75 мянгад хүрсэн байна. Эдгээр тохиолдлуудын 80 хувийг Итали, Испани, Франц, Их Британийн иргэд эзэлж байгаа аж.

Холбоотой мэдээ