Эрээн хотод байгаа 50 монгол иргэнийг маргааш татан авна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-04-14 15:16:30
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-ын өнөөдрийн хуралдаанаар, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Эрээн хотод байгаа 50 монгол иргэнийг маргааш улсын хилээр нэвтрүүлж, эх оронд нь татан авахаар шийдвэрлэсэн тухай Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар мэдээлэв. 


Тухайн иргэд гуравдугаар сарын 25-наас эх орондоо ирэх хүсэлтээ гаргажээ. БНАХУ-ын ӨМӨЗО-ы онцгой комиссоос тэдгээр иргэнийг хилээр гаргах шийдвэрээ энэ сарын 10-нд гаргасан байна. ГХЯ-наас сүүлийн өдрүүдэд иргэдтэй холбоотой судалгааг хийж УОК-ын хуралдаанд танилцуулжээ. 


“Манай яамнаас гадаадад байгаа монгол иргэдээ тусалж дэмжих ямар боломж байгааг судалж, УОК-т танилцуулсан. УОК-ын даргын өгсөн үүргийн дагуу уг саналыг Сангийн яам, ХНХЯ-тай хамтран нарийвчлан боловсруулж дахин танилцуулахаар болж байна” хэмээв. 


Өнөөдрийн байдлаар, 7888 монгол иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргасан байна. Судалгааг харгалзан эрсдэлийг нарийвчлан тооцож, дараагийн тусгай нислэгийн товыг гаргана. Энэ нь тусгаарлах байрны хүрэлцээ хангамж, эдгэрч байгаа иргэдийн нөхцөл байдлаас хамаарна. Засгийн газар, УОК-оос иргэдээ боломжоороо тогтмол татан авах бодлого барьж ажиллана гэдгийг тэмдэглэв. 


Холбоотой мэдээ