НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын уриалгыг дэмжиж, мэдэгдэл гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2020-04-15 11:56:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Охид, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс сэргийлэх, хүчирхийллийг таслан зогсоохыг "COVID-19" цар тахлын эсрэг авах арга хэмжээний цөм болгох НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гуттерешийн уриалгыг Монгол, Аргентин, Марроко, Турк, Шинэ Зеланд болон Европын Холбоо дэмжиж, хамтарсан мэдэгдэл гаргажээ.


НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гуттереш энэ сарын 7-нд тус байгууллагын гишүүн орнуудад хандсан уриалгадаа "COVID-19"-ийн үед хорио цээрийн дэглэм тогтоож байгаа нь зайлшгүй авах арга хэмжээ хэдий ч үүний улмаас охид, эмэгтэйчүүдийг хүчирхийлэгчдийн “хавх”-нд орж, гэр бүлийн хүчирхийллийн тоо зарим оронд хоёр дахин нэмэгдсэнийг онцолсон юм. Тиймээс "COVID-19"-тэй тэмцэх арга хэмжээний төлөвлөгөөнд гэр бүлийн хүчирхийллээс сэргийлэх, таслан зогсоох асуудлыг тусгах, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл үйлдэн ял эдэлж буй хоригдлуудыг суллахаас зайлсхийхийг уриалжээ.


Уг уриалгыг дэмжсэн хамтарсан мэдэгдэлд "COVID-19"-тэй тэмцэхэд эмэгтэйчүүд голлох үүрэгтэй оролцож ирсэн, цаашид шийдвэр гаргахдаа эмэгтэйчүүдийн оролцоог хангахыг уриалсан байна. Энэ сарын 8-нд гаргасан уг мэдэгдэлд 136 орон нэгджээ.

Холбоотой мэдээ