Говь-Алтайд 4 нам, 5 бие даагч сонгуульд оролцохоор саналаа ирүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-03 12:58:54

Говь-Алтай аймгийн Сонгуулийн хороо цаг хугацааны хуваарьт ажлуудаа хийж гүйцэтгэж байна. Тус сонгуулийн хорооны дэргэд мэдээлэл, судалгааны баг байгуулагдсан байна.

Говь-Алтай аймагт Монгол Улсын Их Хурлын болон Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд оролцохоор АН, МАХН, МАН, ХҮН зэрэг 4 нам, 5 бие даагч оролцохоор саналаа ирүүлжээ. Хуулинд заасан хугацааны дагуу 5 хоногийн дотор мөрийн хөтөлбөрт санал хүргүүлэн батламж олгох ажил хийгдэнэ гэж аймгийн сонгуулийн хорооноос мэдээллээ.

                                                                                 Говь-Алтай аймаг Ш.Цоодол

Холбоотой мэдээ