Тарьж ургуулсан чацарганаа Онцгой комисст хүлээлгэж өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-04-22 22:09:45

Дорнод /МОНЦАМЭ/. “Билгүүнжаргал” ХХК-ийн хамт олон өнөөдөр өөрсдийн тарьж ургуулсан 100 кг чацаргана жимсийг аймгийн Онцгой комисст хүлээлгэж өглөө.

Компанийн захирал Б.Билгүүн: “Халуун цэгт ажиллаж байгаа алба хаагчдын дархлааг дэмжих зорилгоор энэхүү тусламжийг хүргэж байна” гэв.  Тус компани Дорнод аймагт үйл ажиллагаа явуулаад долоон жил болж байгаа юм.

Аймгийн Онцгой комисст хандив, тусламж гардуулж байгаа иргэд, ААНБ-ууд олон байна. Хэрлэн сумын 8 дугаар сургуулийн бага, дунд ангийн эцэг эх, сурагчид аян өрнүүлж, 500 мянган төгрөг гардуулж өгсөн бол 1995 оны төгсөгчид нэг сая гаруй төгрөгийн хамгаалах хувцас, Хэрлэн сумын 1 дүгээр сургуулийн 7д ангийн эцэг эх, сурагчид 400 ширхэг амны хаалт, Чулуунханд захиралтай “Өгөөж нарлаг тал” ХХК таван сая төгрөг, аймгийн ШШГГ нэг сая төгрөг зэрэг сүүлийн долоо хоногийн хугацаанд арваад байгууллага, хамт олон Онцгой комисст хандив тусламж гардуулжээ.   

Холбоотой мэдээ