Нийгмийн эрүүл мэндийн төвийн шав тавилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-04-23 16:50:41

Дорнод /МОНЦАМЭ/Эмнэлгийн бүсэд Нийгмийн эрүүл мэндийн төвийн шав тавилаа. Тодруулбал, хуучнаар цэргийн эмнэлэг байсан, сүүлд Зүүн бүсийн ахмадын асрамжийн газар байрлаж байсан суурин дээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Нийгмийн эрүүл мэндийн төвийн гурван давхар барилга сүндэрлэх аж.  

Дорнод аймгийн удирдлага Хүүхдийн эмнэлгээс БОЭТ-ийн хоёрдугаар байр буюу Цагаан эмнэлэг хүртэлх газрыг “Эмнэлгийн бүс” болгохоор шийдвэрлэсэн юм. 

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нийгмийн болон эмнэлгийн гэж хоёр ангилдаг. Нийгмийн эрүүл мэндийн төв байгуулснаар иргэдийг өвдсөнийх нь дараа бус аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх ажлыг сайжруулахад голлон анхаарна. Нийгмийн эрүүл мэндийн барилгыг ирэх намар ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.    

 

Холбоотой мэдээ