Берни Сандерс Индиана муж улсад анхны ялалтаа байгууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-05-04 16:16:55

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшихээр өрсөлдөж байгаа сенатч Берни Сандерс мягмар гарагт Индиана муж улсад болсон сунгаанд ялалт байгуулжээ.

“Сандерс Индиана муж улсад болсон ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд ялалт байгууллаа” гэж “MSNBC” телевиз мэдээлсэн байна. Вермонт муж улсаас сонгогдсон сенатч тэрбээр өөрийн өрсөлдөгч болох АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтоныг саналын тоогоор нэлээд хол хаясан гэж мэдэгджээ.

Саналын хуудасны 68 хувийг тоолсны дараах байдлаар Сандерс Ардчилсан намын сонгогчдын 53,2 хувь, Клинтон 46,8 хувийн санал авчээ.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ