Бразилд нэг өдөрт халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2020-05-15 15:48:15

БРАЗИЛИА. /BBC/. Бразилд пүрэв гарагт коронавирусний халдварын 13944 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь тус улсад халдвар тархсанаас хойш нэг өдөрт илэрсэн хамгийн олон тохиолдол болжээ.


Бразилд 202918 хүн халдвар авч, 13933 хүн нас барсан гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ. Латин Америкийн орнуудаас халдвар хамгийн их тархсан Бразилд цар тахлын оргил үе эхэлж байна гэж мэргэжилтнүүд үзэж байна.


Гэсэн хэдий ч Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонару мэргэжилтнүүдийн үгийг үл харгалзан хөл хорионы тогтоолуудыг цуцлах шаардлага тавихыг бизнесийн манлайлагчдад уриалж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ