Байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2020-05-15 16:56:50

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой байдлын газраас сүүлийн 12 жилд тохиогоогүй байгалийн гамшигт үзэгдэл болж болзошгүй талаар сэрэмжлүүлж байна.

2020 оны 5 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд Арвайхээр, Богд, Баруунбаян-Улаан, Төгрөг, Баянгол, Сант, Баян-Өндөр, Өлзийт сумаар салхи 18-20 м/с хүртэл ширүүсэх, 16,17-ны өдрүүдэд төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, салхи секундэд 18-20 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 24-26 метр хүрч ширүүсэх, хүчтэй цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Тиймээс цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсох, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах, хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, малтайгаа салхи, шуурганд уруудах, төөрөх эрсдэлээс болгоомжлохыг нийт ард иргэдэд анхааруулаад байна.

Холбоотой мэдээ