Эмнэлгүүдэд суурин дижитал рентген аппарат хүлээлгэн өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-05-18 15:27:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-наас “COVID-19” халдварын үед бэлэн байдлыг хангах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд нэн шаардлагатай суурин дижитал рентген аппаратуудыг нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад өнөөдөр хүлээлгэн өглөө.


Дэлхийн банкны санхүүжилттэй “Цахим эрүүл мэнд” төслийн хөрөнгөөр тус бүр нь 256.3 сая төгрөгийн өртөг бүхий нийт нэг тэрбум 794.5 сая төгрөгийн үнэтэй дижитал рентген аппаратыг Улсын Нэг болон Гуравдугаар төв эмнэлэг болон нийслэлийн Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүлээлгэж өгчээ.

Сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий энэхүү аппарат нь нарийн хэмжээст дүрслэлээр харах боломжтой бөгөөд флюороскопийн аппарат болон рентген аппаратыг нэгтгэсэн үзүүлэлтээрээ давуу аж.


Холбоотой мэдээ