Францад зургаан ихэр хүүхэд төржээ

Дэлхийд | Сонин хачин
Jargal.d@montsame.mn
2020-05-19 10:57:43

МОСКВА. /Sputnik/. Францын Страсбург хотод сүүлийн 30 жилийн хугацаанд анх удаа зургаан ихэр хүүхэд /таван охин, нэг хүү/ төржээ.


Ихрүүдийг мэс заслын аргаар төрүүлсэн бөгөөд жирэмсний 24 долоо хоног, зургаан хоногтойд нь мэс засал хийсэн байна. Дутуу төрсөн ихрүүд одоо нярайн эрчимт эмчилгээний тасагт байгаа ажээ. Эмч нарын мэдээлснээр, ихрүүд эмнэлэгт хэдэн сарыг өнгөрүүлж магадгүй байна.


Зургаан ихэр хүүхэд төрөх нь маш ховор бөгөөд “Jerusalem Post” сонинд мэдээлж буйгаар, 4.7 тэрбум төрөлтөд нэг удаа тохиолддог гэнэ. Өмнө нь Францад 1989 оны нэгдүгээр сарын 14-нд зургаан ихэр хүүхэд төрж байжээ.


Холбоотой мэдээ