“COVID-19”-н улмаас 60 орчим сая хүн туйлын ядууралд орж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-20 10:55:17

ВАШИНГТОН. /РИА Новости/Коронавирусний цар тахлын улмаас дэлхий даяар 60 орчим сая хүн туйлын ядууралд өртөж болзошгүй байна гэж Дэлхийн банкны тэргүүн Дэвид Малпасс мэдэгджээ.


"Бидний тооцоолж байгаагаар 60 сая хүн туйлын ядууралд орж магадгүй байгаа нь сүүлийн гурван жилийн хугацаанд ядуурлаас ангижрахад гаргасан ахиц дэвшлийг үгүй хийх юм. Бидний таамаглал гүн хямралыг харуулж байгаа. Банк энэ бүхнээс хоцрохгүй байхыг хичээн 100 улсад зээл олгож байгаа бөгөөд ирэх оны эхний хагас хүртэл 160 тэрбум ам.долларын зээл олгохоо амласан" гэж тэрбээр хэлсэн байна. 


Түүнчлэн тэрбээр Дэлхийн банкны гаргаж буй хүчин чармайлтыг хангалтгүй гэж үзэж, зээлдүүлэгч орнуудыг “Их-20” бүлгийн гаргасан хөгжиж буй орнуудын өрөө төлөх хугацааг хойшлуулах санаачилгад нэгдэхийг уриалжээ. 

Холбоотой мэдээ