Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид Д.Ганзоригийг дахин нэр дэвшүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-05-22 13:21:09
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн өнөөдөр болж олонхын саналаар Д.Ганзоригийг Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтлоо.


Д.Ганзориг нь МУИС-ийн Хууль зүйн сургууль төгссөн, хуульч мэргэжилтэй. Тэрбээр Анхан шатны шүүхэд шүүгчийн туслахаар 5 жил, Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шүүгчээр 9 жил ажилласан бөгөөд одоо Улсын Дээд шүүхэд шүүгчээр ажиллаж байна. Түүнийг 2019 оны 4 дүгээр сард мөн Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилох саналыг шүүгчдийн зөвлөгөөнөөс гаргаж байсан юм. 


Эргэн сануулахад, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 20-нд зарлиг гаргаж Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэнг өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлсөн билээ.



Холбоотой мэдээ