Евразийн эдийн засгийн комисстой цахимаар хуралдав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
boloroo8136@gmail.com
2020-05-23 11:57:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах хоёр талын шинжээчдийн багийн анхдугаар уулзалт энэ сарын 22-нд видео хэлбэрээр боллоо.


Цахим уулзалтын хүрээнд, энэхүү Чөлөөт худалдааны хэлэлцээрийн төслийг боловсруулах ажлыг эхлүүлэхэд шаардлагатай арга хэмжээг идэвхжүүлэхийн тулд харилцан солилцох мэдээлэл, хамтарсан ажлын багийн авч хэрэгжүүлэх арга хэмжээ, замын зураглалын талаар талууд санал солилцсон байна.


Уулзалтад Евразийн эдийн засгийн комисс болон Евразийн эдийн засгийн холбооны гишүүн ОХУ, Беларусь, Армен, Казахстан болон Киргиз Улсын төлөөлөгчид, Монголын талын ажлын багийн гишүүд болон Элчин сайд Д.Даваа нар оролцсон байна.


Холбоотой мэдээ