Үндсэн хууль гуйвуулсан ухуулга явуулж буйг эсэргүүцэж мэдэгдэл гаргажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-06-18 17:33:44
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын ээлжит сонгуульд өрсөлдөж байгаа зарим нам, эвсэл, нэр дэвшигч сонгогчдын саналыг татах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийг зориудаар мушгин гуйвуулсан ухуулга явуулж буйтай холбогдуулан Үндсэн хууль тогтоогчдын холбооноос өнөөдөр мэдэгдэл гаргажээ.


Уг мэдэгдэлд “Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуульд өрсөлдөж буй зарим нам, эвсэл, нэр дэвшигч сонгогчдын саналыг татах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон төрийн байгууллыг илтэд үгүйсгэн, Үндсэн хуулийг зориудаар мушгин гуйвуулсан ухуулга хийж байгаад харамсаж байна.


Тухайлбал, Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “төрийн өмч” гэснийг “төрийн нийтийн өмч” гэж өөрчилснийг “газрын хэвлийн баялаг маань харийнханд зарагдах үүд хаалгыг нээсэн” хэмээн ухуулж, сонгогчдыг төөрөлдүүлэхийг санаархаж байна.


Эрхэм сонгогч Танд аливаа хууль бус сурталчилгаанд үл автан, хууль тогтоогч элчээ сонгохыг уриалж байна.


Үндсэн хуулиа мэдэгтүн, сахигтун!” хэмээсэн байна.



Холбоотой мэдээ