Хятадын эсрэг олон улсын шүүхэд хандан гомдол гаргахыг санал болгожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БРЮССЕЛЬ. /TASS/.
Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг
баталвал Хятадын эсрэг НҮБ-ын Олон улсын шүүхэд хандан гомдол гаргаж, тус улсын
эсрэг эдийн засгийн шахалтын арга хэмжээ авахыг Европын холбооны удирдлагад
уриалсан тогтоолыг Европын парламент цахим чуулган хийх үеэрээ баталжээ. Өнгөрсөн
баасан гаргийн орой нийтэлсэн санал хураалтын дүнгээр парламентын депутатуудын
дийлэнх олонх нь буюу 565 нь тогтоолыг дэмжсэн бол 34 хүн эсэргүүцэж, 62 нь
түдгэлзсэн санал өгчээ.
Энэ хуулийг хүчин төгөлдөр хэрэгжүүлснээр Хонконгийн автономит статусыг
тодорхойлдог “нэг улс-хоёр систем” зарчмыг зөрчсөн явдал болж буй нь ийнхүү шүүхэд
өргөдөл гаргах гол шалтгаан болж байна гэж Европын парламентын депутатууд үзэж
байгаа аж.
НҮБ-ын Олон улсын шүүх нь улс хоорондын хууль, эрх зүйн маргааныг
шийдвэрлэх зорилготой бөгөөд сонирхогч бүх тал хэргийг авч хэлэлцэхийг
зөвшөөрсөн нөхцөлд шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлэх боломжтой ажээ.