Илон Маск Лос-Анжелес дахь харшаа худалджээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2020-06-20 20:19:37

НЬЮ-ЙОРК. /The Wall Street Journal/. Бизнес эрхлэгч Илон Маск Калифорни муж улсын Лос-Анжелес хотод байдаг харшуудынхаа нэгийг 29 сая ам.доллароор худалджээ.


Canyon Capital” санг үүсгэн байгуулагчдын нэг Митчел Жулисаас 2012 онд 17 сая ам.доллароор худалдан авч байсан харшаа Илон Маск 30 сая ам.доллароор худалдана гэдгээ 5 дугаар сард мэдэгдсэн байна. Лос-Анжелес дүүрэгт гэхэд л “Tesla болон SpaceX” компанийн тэргүүний эзэмшдэг 5 үл хөдлөх хөрөнгө байдаг аж.


Бүх хөрөнгөө, эхний ээлжинд үл хөдлөх хөрөнгөө худалдана гэдгээ И.Маск 5 дугаар сарын эхээр мэдэгдсэн юм. Амьдралаа хөнгөвчилж, сэтгэлд хоногших зүйлсээ л хадгалан авч үлдэхийг хүсэх болсноор ийм шийдвэр гаргасан гэдгээ тэрбээр “The Wall Street Journal” сонинд ярилцлага өгөх үеэрээ мэдэгдэж байжээ.


И.Маскийн хөрөнгө 42.2 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байгаа бөгөөд тэрбээр дэлхийн хамгийн чинээлэг эрхмүүдийн жагсаалтад 31 дүгээрт бичигдэж байна. 

Холбоотой мэдээ