Махны үйлдвэрт гарсан түймэрт хүн өртөөгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-05-11 09:04:41

Өмнөговь аймгийн төв Даланзадгадын зүүн захад байх махны үйлдвэр шатсан тухай мэдээлэл өмнө нь бид хүргэсэн билээ. Тус ослын үеэр хүн түлэгдсэн хэмээн иргэд шуугиж байсан юм. Тус үйлдвэрийн удирдлагаас энд ажиллаж байсан иргэдээс гэмтсэн хүн огт байхгүй гэж хэллээ.

Галыг унтрааж ослыг тогтоох ажиллагаа үргэлжилж байна. 5 дугаар сарын 10-ны 18 цагийн үед тус үйлдвэрийг цагдаагийнхан хамгаалалтандаа авсан байлаа. Учир нь галыг бүрэн унтрааж дуустал ямар нэгэн дэлбэрэлт болж болзошгүй гэж үзэж байсан юм.

Удирдлагуудын хэлснээр гэрэл цахилгааны улмаас гал гарсан байх боломжгүй гэж үзэж байгаа аж. Ямартаа ч уг үйлдвэрийн ажилчдаас цагдаагийнхан тодруулга авч байна. Тодорхой хугацааны дараа мэргжлийн байгууллагууд ослын шалтгааныг тайлбарлах биз ээ. Шинэ технилогийн дагуу шинэ бүтээгдэхүүнийг дэргэдээсээ авч байсан говьчууд тус үйлдвэр галд өртсөнд харамсаж байгаагаа илэрхийлсээр байгаа юм. Даланзадгад сумын Засаг дарга Ц.Баттулга гал түймэр гарсан газарт хүрэлцэн ирж иргэдийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллаж байгаа болон нөхцөл байдалтай танилцсан байна.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ