ЕБС-ийн улсын шалгалт энэ сарын 26-наас эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-05-11 11:29:32

2015-2016 оны хичээлийн жилийн ЕБС-ийн 5, 9, 12 дугаар ангийн сурагчдын шалгалтын хуваарь гарчээ.

5, 9 дүгээр ангийн сурагчид суурь боловсролын  түвшинг, 12 дугаар ангийн сурагчид бүрэн дунд боловсрол хэрхэн эзэмшсэнээ шалгуулна.

Бага ангийн сурагчдаас математик, монгол хэл, байгаль шинжлэлийн хичээлээр, 9 дүгээр ангийнхнаас нийгмийн ухаан, математик, монгол хэлний шалгалт авах юм.

Харин төгсөх ангийн сурагчдаас математик, монгол хэл, гадаад хэлний хичээлээр, сонгон судалсан нэг хичээлээр шалгалт авах аж.

Улсын шалгалтын хуваарийг хүргэж байна.

Тавдугаар ангийнхан энэ сарын 26-нд монгол хэл, 31-нд математик, ирэх сарын 02-нд байгаль шинжлэлийн хичээлээр тус тус шалгалт өгнө. Харин 9 дүгээр ангийн сурагчид энэ сарын 27-нд монгол хэл, 30-нд математик, 31-нд байгалийн ухаан, ирэх сарын 02-нд нийгмийн ухааны шалгалт, 12 дугаар ангийнхан энэ сарын 25-нд монгол хэл, 26-нд математик, 27-нд гадаад хэл, ирэх сарын 04-нд сонгосон хичээлээр тус тус шалгалт өгөх юм.

Энэ удаагийн улсын шалгалтын сэдэв даалгавар нь Монгол Улсад хэрэгжүүлж байгаа боловсролын үндэсний болон цөм хөтөлбөрийн агуулгад нийцсэн байхаас гадна бүтэц нь тест, задгай даалгавар хосолсон хэлбэрээр боловсруулж байгаа аж.

Ж.Болор

Холбоотой мэдээ