Үндэсний бичиг үсгийн өдрийг тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-05-11 12:35:55

Монгол улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 тоот зарилгыг хэрэгжүүлэх, эх хэл, бичиг үсэг, баримтат өв соёлын дурсгалаа сурталчлан түгээн дэлгэрүүлэх Үндэсний бичиг үсгийн өдрийг Өмнөговь аймагт тэмдэглэхээр болоод байна.

5 дугаар сарын 18-нд болох уг өдрийн үеэр ховор хуучин номын үзэсгэлэн гарах аж. Мөн АХА тэмцээн, монгол бичгийн минутын уншлагын тэмцээн тус тус зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм байна.

Тус арга хэмжээг аймгийн төв номын сангаас санаачлан зохион байгуулах гэж байгаа аж. Тус өдөрлөгт оролцох хүсэлтэй хүн бүрт нээлттэй гэнэ. Энэ үеэр “Бидний бахархал монгол бичиг” хичээнгүй бичгийн уралдаанд ирсэн бүтээлүүдээр үзэсгэлэн гаргах аж. Мөн компьютерээр монгол бичгийн хэрхэн бичих талаар сургалт явуулах юм байна.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

 

 

Холбоотой мэдээ