Монгол Улстай ардчиллын үнэт зүйлсийг бэхжүүлэхийн төлөө хамтран ажиллахаа илэрхийлэв

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2020-06-26 17:35:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын ээлжит сонгууль болсонтой холбогдуулан АНУ-ын Төрийн департаментын Хэвлэлийн төлөөлөгч хатагтай Морган Ортагус мэдэгдэл хийжээ.


Тэрбээр мэдэгдэлдээ, “Монголын ард түмэн 2020 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Парламентын сонгуулиа хийж, санал өгөх салшгүй эрхээ эдэлж, хэрэгжүүлсэнд АНУ баяр хүргэж байна” гэжээ. Тэрбээр бид Монгол Улсын “гуравдагч хөрш”, стратегийн түнш байдгаараа бахархдаг гээд Монгол Улсын дараагийн Засгийн газартай түншлэл, ардчиллын нийтлэг үнэт зүйлсийг бэхжүүлэхийн төлөө хамтран ажиллахаа илэрхийлжээ. Мөн энэ удаагийн сонгууль нь Монгол Улс  1990 онд тайван замаар ардчилсан хувьсгал хийснээс хойш 8 дахь удаагийнх болохыг тэмдэглэсэн байна.

Холбоотой мэдээ