Наадмын салбар хороод бэлтгэл ажилдаа шамдан оров

Монголын мэдээ | Нийгэм
ulzii@montsame.mn
2020-06-29 15:40:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2229, Их Монгол Улсыг байгуулсны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд тохижилт, засвар, худалдаа үйлчилгээний салбар хорооноос 13 дугаар цогцолборт бэлтгэл ажлаа эхлүүлжээ.


Тухайлбал, нүхэн жорлон, гар угаалтуур зэрэг эн тэргүүний тохижилт үйлчилгээнд зориулагдсан хэрэгслүүдийг байршуулан шинээр байгуулж байгаа аж.



Наадмын тохижилт, засвар, худалдаа үйлчилгээний салбар хорооноос үндэсний бөх, сур, шагайн харвааны байршлын зураглал, 110 м гүний худаг, усалгаа, цахилгаан үүсгүүр, үлийн цагаан оготно устгах ажил, нүхэн жорлон байгуулах зэрэг асуудлыг шуурхай зохион байгуулж, бүтээн босгож байна.



Холбоотой мэдээ