Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2020-07-01 15:56:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Загас, далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг энэ сарын 7-ныг дуустал хугацаанд  улсын хилээр нэвтрүүлэхийг түр хоригложээ.


Хилээр оруулж байгаа бараа бүтээгдэхүүнд тухайн улсын гарал үүсэл, чанар аюулгүй байдлын бичиг, шинжилгээний бичгийг шалгаж байгаа талаар өнөөдөр МХЕГ-аас мэдээллээ.


Импортын бараа бүтээгдэхүүний хагас жилийн мэдээлэлд дурдсанаар,  8126 ААН нь 8187 нэр төрлийн 323 мянган тонн орчим хүнсний бүтээгдэхүүнийг импортолжээ. Үүнээс загас, далайн гаралтай бүтээгдэхүүн 350 тонн оруулж ирсэн байна. Ихэвчлэн БНСУ, Норвеги улсаас импортолсон бол хагас жилийн байдлаар БНХАУ-аас импортлоогүй байна.


Мэргэжлийн хяналтын байгууллагаас  тээвэрлэлт, хадгалалтын горимыг алдагдуулахгүй, зориулалтын тээврийн хэрэгслээр оруулж ирэхийг шаардаж, хяналт тавьж байна. УОК-ын өгсөн үүрэг даалгаврын дагуу нийтдээ 292 мянган чингэлэг, 3356 галт тэргэнд ариутгал хийж халдваргүйжүүлжээ. Монгол Улсын хилээр оруулж ирж буй бараа бүтээгдэхүүн, ачаа тээш, чингэлэг, галт тэргэнд халдваргүйжүүлэлт хийсний дараа нэвтрүүлж байгаа аж.


Б.Содгэрэл

Холбоотой мэдээ