Япон улсаас 263 иргэн эх орондоо ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2020-07-04 20:44:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоц 19:00 цагт “Чингис хаан олон улсын нисэх буудалд газардлаа.

Нийт 263 иргэн эх орондоо ирсэн бөгөөд бага насны хүүхэдтэй гэр бүл 94, жирэмсэн болон асран хамгаалагчтай 23, өндөр настан болон асран хамгаалагчтай 65, эрүүл мэндийн шалтгаантай 28, виз, санхүү зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай 53 иргэн багтсан байна.

Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, “Ворлд Монголиа”, “Тайж”, “Вензоу”, “Амар” зочид буудлуудад 21 хоног тусгаарлах юм.

Холбоотой мэдээ